“Монгол каунтри” гэх сонирхолтой урсгалыг санаачлан хөгжүүлж буй залуусын төлөөлөл The Baatar-тай ярилцлаа. Уртын дуучин тэрээр монгол ардын дууны донжийг каунтри хэв маягт шингээсэн өвөрмөц бүтээлүүдээрээ залуусыг байлдан дагуулж байна.
The Baatar Яриа: “Одоо гэв гэнэт ямар дуучин хаанаас гараад ирэв? Гэсэн хамгийн эхний асуулт хүмүүст байсан. Тэгээд ямар гоё дуунууд вэ? Ямар шинэ гоё хэв маяг вэ? Шинэ гоё зүйл вэ? Гэж эхлээд бодсон. Тэгээд дараа нь миний тухай асуултууд байсан. Хамгийн эхлээд хүмүүсийн хүлээж авсан зүйл нь мэдээж хэрэг урд нь сонсож байгаагүй Нэг л тийм байсан юм шиг хирнээ шинэ юм шиг мэдрэмж төрүүлээд
Ингээд хүмүүсийг гайхшруулаад, түр зур сатааруулах мэдрэмж өгсөн. Яг каунтри гэхээс илүү энэ чинь Монгол каунтри гээд арай шинэ зүйл байгаа. Зүгээр яг каунтри бол миний мэргэжлээс өөр. Би тэрийг дуулах уу? Дуулахгүй юу? Гэдэг өөр хэрэг. Монгол каунтри гээд уртын дуучин хүн дуулахаар анхнаасаа зориулж олсон санаа байгаа Тэгэхээр надад бол дууны санаагаа гаргахад л ажиллах байснаас биш техникийн тал дээр хэцүү зүйл байгаагүй.
Мэдээж уртын дуу, хамгийн гол юм нь уртын дуу шиг дуулна. Хамгийн том ялгаа нь л энэ. Би бас давхар морин хуур тоглодог. Тэгээд бас цуур хөгжим тоглодог. Монгол үндэсний язгуур урлагаа энэ дуунуудыг дуулахаас өмнө хичээллэж, өөртөө хэвшүүлж байсан. Манай үндэсний хөгжим ч гэсэн ер нь бол амьд хөгжим гэсэн үг. Үндэсний гэдэг тодотголтой л болохоос биш. Ардын дууг ажил дээрээ, тоглолт дээрээ яг л амьдаар ингээд дуулаад л байж байсан. Тэхдээ одоо зүгээр хөгжим нь солигдчихсон. Ардын дууны хэв маяг тэгээд хөгжим нь өөр байгаа болохоор хүмүүст сонин байгаа. Тэрнээс биш уг нь дууны санаа, дуулалт ялгаагүй. Хүнд өгч байгаа мэдрэмж арай жоохон өөр байгаа. Монголчууд нэг ийм шинэ зүйл хийлээ гэдгийг энийг хаана сонсгож болохоор байна, тэр газарт аваачиж сонирхуулах, үзүүлэх, харуулах тийм зорилго мэдээж байгаа. Хэтийн төлөвлөгөө”.
Сархад
Шинэхэн нэрсэн
Шимийн сархад нь сэтгэлд өнгийнө
Тооноор тольдох
Дугуй саран бодолд хөвөрнө
Дуу шиг уяран
Дурлал шиг асах дулаахан орой
Зүрхний үгээ
Зүггүй өчмөөр зориг шулуудна
Дахилт
Тоонот гэрт минь тогоогоо нэрээч
Торомгорхон бүсгүй минь
Аашны сайхан амтанд чинь автаад
Салахын аргагүй еэ
Зөөлөн зөөлөн нэрэх галын чинь дөл
Зүрхний минь гүнд нь бадамлана
Чимчигнэх уруул минь
Сэтгэлийг минь нэрнээ
Дүүрэн дүүрэн мэлтийх аяганаас чинь
Дуулим тал шиг сэтгэл тэнийнээ
Ичингүйрэх чинийхээ
Ид шидэнд нь автана
Цагаан гар чинь
Цэгээгээ барихад харц минь тулгарна
Цангаа тайлах
Царайнд чинь мэлмэрч дурлалдаа согтуурна
Янаг хайрын
Яргуй дэлбээлж цээжийг дэлсэлнэ
Догдлох зүрх минь
Даруу зантайгаа зөрөн тэрсэлнэ
Дахилт
Тоонот гэрт минь тогоогоо нэрээч
Торомгорхон бүсгүй минь
Аашны сайхан амтанд чинь автаад
Салахын аргагүй еэ
Зөөлөн зөөлөн нэрэх галын чинь дөл
Зүрхний минь гүнд нь бадамлана
Чимчигнэх уруул минь
Сэтгэлийг минь нэрнээ
Дүүрэн дүүрэн мэлтийх аяганаас чинь
Дуулим тал шиг сэтгэл тэнийнээ
Ичингүйрэх чинийхээ
Ид шидэнд нь автнаа