ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

АПУ (Absolute, Pure, Unique) ХК – ийн экспортын бүтээгдэхүүний багц төрөл нь есөн брэндийн төрлийн бүтээгдэхүүнээс бүрдэж байгаа ба Ази, Хойд Америк, Европын орнуудад экспортлогдож байна. 

Нэгэн зууны туршлага дээрээ тулгуурлан бид бүтээгдэхүүнээ урлалын түвшинд төгөлдөржүүлж, бусдаас онцгой, тансаг брэндүүдийг төрүүлэн гаргадаг. Манай брэндүүд нь оргил өөд түүчээлэн тэмүүлж, гайхам үнэ цэнийг бүтээж, бусдаас цойлон ялгарч их үйлсийн амжилт ялалтаа тэмдэглэж буй хүн бүхэнд зориулсан дээд зэрэглэлийн шилмэл бүтээгдэхүүнүүд гэдгээрээ бусдаас онцгойрдог.

АПУ (Absolute, Pure, Unique) ХК нь нэгэн зууны турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй баялаг хийгээд өрнүүн түүхтэй салбартаа манлайлагч шингэн хүнс үйлдвэрлэгч компани юм. Үйлдвэрлэлдээ тэргүүлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн АПУ компани нь Монголын уудам тал хээр, онгон зэрлэг байгальд ургасан шилмэл сортын органик улаан буудай, дэлхийн анхны дархан цаазат Богдхан уулын бэлийн гүнээс талст мэт тунгалаг цэнгэг усыг татаж уламжлал, шинэчлэлийг хослуулан архи, хандмал ундааны онцгой жоруудыг зуун дамнасан арвин туршлага дээрээ үндэслэн боловсруулан бүтээдэг.

АПУ компанийн экспортын бүтээгдэхүүний багц:

Олон улсын шагнал хүртсэн брэндүүд

Манай экспортын бүтээгдэхүүний багцад багтсан брэндүүд олон улсад амт, чанар, онцгой технологиороо хүлээн зөвшөөрөгдөж өндрөөр үнэлэгдсэн байдаг. Манай брэндүүд уламжлал шинэчлэлийг хослуулж тэргүүлэх инноваци бүхий технологиор бүтээгдсэн, баялаг түүх, сэтгэл татам үзэмжтэй агаад үл мартагдах нарийн, өвөрмөц (authentic) амт, илтгэл даасан чанараараа ялгардаг.

Чингис Гранд Хаан: Ялалтын түүхээ тунхаглагч шинэ үеийн манлайлагч нарт зориулсан сархад.
Чингис Хаан: Өрнө дорно, уламжлал шинэчлэлийн өвөрмөц хослол бөгөөд амжилтаараа ялгарагч манлайлагч нарт зориулсан тэргүүн сархад.
Соёмбо: Өв уламжлал, орчин цагийн бахархал, ёслол хүндэтгэл, амжилтыг түүчээлэгч билээ.
Evok: Бусдаас онцгойрон цойлох шинэ үеийн залуусын амьдралын хэв маяг, хэмнэлд тохирсон, орчин үеийн загварлаг (trendy) брэнд.
Эден: Ертөнцийг гоо сайхан, баялаг нарийн мэдрэмжээр хардаг орчин үеийн загварлаг (fashionable) брэнд.
Сонгодог жор, сонгодог чанарын илэрхийлэл болсон Arkhi брэнд нь цэвэр тунгалаг амтыг таашаагч нарт зориулсан сархад юм.

Шар айрагны брэндийн багц

1924 оноос бид амт чанараараа олон улсын мэргэжилтэнүүдэд үнэлэгдсэн, олны таашаалыг хүртсэн шар айргуудыг урлаж (brew) ирснээрээ бид бахархадаг. Энэхүү уламжлал, туршлага дээрээ тулгуурлан шинэ цагийн хэрэглэгчидтэйгээ адил онцгой бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлж зах зээлд нийлүүлж ирсэн юм.

Сэнгүр: Цуцашгүй эрэлхийлэгч, хязгааргүй сониуч, өөдрөг, нээлттэй залуучуудын тэргүүн сонголт нь. Шинэлэг байж, бусдаас онцгойрно.
Сэрүүн текст
Алтан говь: Аливаад үнэ цэн, эрхэм чанар, эрхэмсэг өнгө төрх, төгөлдөр чанарыг эрхэмлэгч хэрэглэгчдэд зориулагдсан дээд зэрэглэлийн шар айраг юм.

Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой.

Are You of Legal Drinking Age?

Please confirm you are above the legal drinking age in your country.

By entering this site, you are agreeing to our Terms of Use and Privacy Policy. Please do not share or forward to anyone underage.

Receive the latest news

Subscribe To Our Monthly Newsletter

Get notified about new articles