Art of Luxury

Язгуурын нүүдэлчдийн сонгодог өв соёлын илэрхийлэл, ёслол хүндэтгэлийн тэргүүн сархад бол Соёмбо юм. Дорнын Микеланжело хэмээн өргөмжлөгдсөн суут хүмүүн Өндөр гэгээн Г. Занабазарын бүтээсэн бидэнд сонгодог өв болон уламжлагдсан “өөрөө тодорсон гэгээн” буюу Соёмбо үсгийг бортого дээрээ дархлан сийлсэн Соёмбо брэнд нь өвөрмөц зөөлөн, төгөлдөр тансаг амттай билээ.  

Язгуурын нүүдэлчдийн сонгодог өв соёлын бэлгэ тэмдэг Соёмбо тэргүүн брэнд.

ҮҮССЭН:
2007

ВЭБСАЙТ: WWW.APU.MN

БРЭНДИЙН ТҮҮХ

Соёмбо нь монголчуудын гайхамшигт сонгодог өвийн бэлгэдэл, ёслол хүндэтгэлийн дээд илэрхийлэл болж бүтээгдсэн дээдийн дээд зэрэглэлийн тансаг сархад юм. 

Соёмбо брэндийн бортогт товойлгон сийлсэн Соёмбо үсгийг дорнын Микеланжело хэмээн өргөмжлөгддөг их соён гэгээрүүлэгч, уран барималч, зураач, шашин төрийн нэрт зүтгэлтэн Алтан ургийн их хүмүүн Анхдугаар богд Өндөр гэгээн Г. Занабазар бүтээсэн юм. Тэрээр 1650 онд энэхүү гүн бэлгэдэлт, нууцаар дүүрэн үсгийг тэнгэрт тодрон гийхийг харсан гэдэг. Түүнээс хойш 36 жилийн туршид боловсруулан бясалгаж “өөрөө тодорсон гэгээн” үсгээ 1686 онд бүтээж дуусгасан түүхтэй. Соёмбо үсэг нь буддизмийн гүн ухаан хийгээд Бурхан багшийн зарлигийг хураангуйлсан, ертөнцийг зүй тогтлыг хураасан дүрс тэмдэг хэмээн дээдлэн бишрэгддэг. Өдгөө утга төгөлдөр Соёмбо үсэг нь Монгол төрийн сүлд, далбаанд залаатай байдаг.

Эртнээс монголчууд их баяр цэнгүүн, ёслол хүндэтгэлдээ идээний дээж хэмээн дээдлэн сархад сөгнөдөг уламжлал буй. Тиймээс дээдийн дээд тансаг сархдаа Соёмбо хэмээн нэрлэж, монголчуудын сонгодог өв Соёмбо үсгийн дардсаар тамгалан Та бүхэндээ өргөн барьж байна. 

Бусдаас өвөрмөц, онцгой Соёмбо сархдыг бүтээхдээ Монгол төрийн эртнээс дархлан тахиж ирсэн Богдхан уулын усны судлаас цэвэр тунгалаг усыг дээжлэн авч олонтаа ариутган шүүсэн альфа зэрэглэлийн спирт, зургаан төрлийн нэмэлт өвөрмөц амт, үнэрийг шингээсэн юм. Цэвэр тунгалаг, ариун дагшин гүний ус, монгол уламжлал шингээн тусгайлан гарган авсан мөнгөжүүлсэн шүүлтүүрийн ачаар тус сархад нь тансаг зөөлөн амттай бүтээгдсэн билээ. Ур ухаан шингээн урлаж, гүн бэлгэдэл шингээн бүтээсэн тус сархад нь жинхэнэ монгол үндэсний сонгодог чанарын илэрхийлэл билээ.

Язгуурын нүүдэлчдийн сонгодог өв соёлын бэлгэ тэмдэг Соёмбо тэргүүн брэнд.

ШАГНАЛУУД

Gold Quality award

Monde selection 2008 and 2020

Best Ultra Design

World vodka awards 2016

Gold medal

Spirits Challenge 2014

Gold Medal

San Francisco World Spirit Award 2014

Silver Medal

San Francisco World Spirit Award 2014

Gold Medal

World’s Spirit Award 2012

БУСАД БРЭНДТЭЙ ТАНИЛЦАХ

Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой.

Receive the latest news

Subscribe To Our Monthly Newsletter

Get notified about new articles