Stay Fresh

Сэнгүр брэнд нь монголын онгон дагшин байгалиас төрөн гарсан шар айраг агаад орчин цагийн залуусын No1 сонголт. Зах зээл дээр үргэлж шинэчлэгч байж “мөс зүсэж” чаддаг брэндийн мөн чанар нь цуцашгүй эрэлхийлэгч, хязгааргүй тэмүүлэгч, өөдрөг, нээлттэй залуусыг байлдан дагуулж бусдаас ялгарсан.

Monde selection awards, World beer awards, Australian international beer awards зэрэг нэр хүндтэй наадамд Сэнгүр амт, чанараараа ялгарч алт, мөнгөн медаль, Азийн шилдэг шар айраг шагналыг хүртсэн дэлхийн шилдэг шар айргын нэг юм.

ҮҮССЭН:
2007

ВЭБСАЙТ:
WWW.APU.MN

Брэндийн түүх

Сэнгүр брэнд нь монголын тал нутгийн хязгааргүй уудамд амгалан орших гүн хөх тэнгэр, мяралзан урсах усны тунгалаг, тэсгим хүйтэн авч сэтгэл сэргээх увдистай өвлийг санагдуулах дагшин байгалиас төрөн гарсан шар айраг агаад орчин цагийн залуусын No1 сонголт. Шинэ үеийн залуусын үнэт зүйлийг хуваалцаж, тэдэнд урам зориг бэлэглэж “үргэлж шинэлэг” байж бусдаас ялгарах хүсэл тэмүүллийг хурцлан өдөөдөг тул залуучууд тус брэндийг сонгодог.

Сэнгүр брэнд нь дөрвөн төрлийн амт, гурван төрлийн спиртийн агууламж, 12 төрлийн савлагаатайгаар зах зээлд нийлүүлэгддэг. Бусдаас үргэлж түрүүлж алхдаг шинэчлэгч чанар нь монголын хамгийн өндөр борлуулалттай шар айраг болгож залуусыг байлдан дагуулж чадсан.

Сэнгүр брэндтэй хамт Шинэлэг бай!

Сэнгүр

Сэнгүр нь хагас мянганы түүхтэй “Цэвэр тунгалгийн хууль”-ийг нягт мөрдөж гүний цэнгэг ус, арвайн соёолж, зөрөг цэцэг ашиглан цэвэр хөрөнгөөр исгэсэн шар айраг билээ. Тунгалаг шаргал өнгөтэй тус шар айраг нь Германы брюмастерын шилдэг бүтээл юм.

Хатуулаг: 4.8%

Сэнгүр White

Үүлэн цайвар өнгөтэй өвөрмөц үнэр, амттай. Үр тариа, жимсний тааламжит үнэр ба улаан буудайн тод, үл мэдэг жүрж, башир цэцэг, үсүүний баялаг амт нь Sengur Wheat-ийг онцгой болгодог.

Хатуулаг: 5%

Сэнгүр Radler - Манго

Үзэсгэлэнт далайн эрэг, далдуу модны сэрүүн сүүдэр, халуун дулаан агаарыг санагдуулам манго жимсний чихэрлэг тааламжит амттай алжаал тайлагч сэргэг ундаа.

Хатуулаг: 1.9%

Сэнгүр Radler - Нимбэг

Жимсний өнгөтэй. Найрлагад нь арвайн соёолж, зөрөг цэцэг, нимбэгийн жүүс ордог. Үл мэдэг чимчигнэсэн баялаг амттай.

Хатуулаг: 1.9%

ШАГНАЛУУД

Gold Medal

Monde Selection 2021

Asia Gold

World beer awards – 2014

Asia’s Best Beer

World beer awards – 2014

Silver Medal

Australian international beer awards – 2009

Silver Medal

Australian international beer awards – 2010

EXPLORE MORE

Receive the latest news

Subscribe To Our Monthly Newsletter

Get notified about new articles