Алтан говь брэнд нь говийн нууцлаг хийгээд уулга алдам гайхамшигт шидийг өөртөө шингээн бүтээгдсэн нь брэндийн үнэ цэнтэй язгуур, эрхэм чанар, эрхэмсэг өнгө төрхийг, сэтгэл булаам төгөлдөр чанарыг илэрхийлдэг. Монголын говь мэт хэзээ ч үл мартагдах алтан мөчүүдээ Алтан говь монголын тэргүүн шар айрагтай тэмдэглэн өнгөрүүлээрэй!
Хараа цуцам уудам нутгийн хаяалбараас ургах мэт хором бүр томрон мандах нарны туяанд улааран шаргалтсан Монголын 33 говийн элсэн манхан нэгэн зэрэг эгшиглэн уянгалж, манхан далайг зүсэх тэмээн жингийн цуваа уртын урт сүүдэр татуулан намуухан “хөвөх” нь гайхамшигийг бэлэглэдэг. Харин шөнийн цагаар элсний хөгжим анирдан тэрийн хэвтэхэд тэнгэрийн уудамд түгсэн түг түмэн одод нүүрэн дээр асгарах мэт сүрлэг агаад гараа сунгахад л бариад авмаар ойрхон харагдах нь мартахын аргагүй. Алтан говь брэнд нь говийн нууцлаг хийгээд уулга алдам гайхамшигт шидийг өөртөө шингээн бүтээгдсэн Монголын тэргүүлэх дээд зэрэглэлийн шар айраг юм.
Шар айраг исгэх уламжлалт арга, инноваци шингээн боловсруулсан онцгой технологи хослуулсаны үр дүнд бусад шар айрагнаас онцгойрон ялгарах монголын говийн шидэт үзэмжийг илэрхийлсэн брэндийн алтан шаргал өнгө бий болдог. Алтан говь шар айраг өндөр зэрэглэлийн оргилуун дарс мэт ширхэглэн хөөсрөх нь баяр цэнгэлийн эрхэмсэг алтан хоромыг бэлэглэдэг билээ.
Монголын шилдэг шар айрагтай амьдралынхаа алтан мөчүүдийг тэмдэглэн өнгөрүүлж, нууцлаг домгийн говь мэт үл мартагдах дурсамж бүтээ!
Алтан говь брэнд нь аливаад үнэ цэн, эрхэм чанар, эрхэмсэг өнгө төрх, төгөлдөр чанарыг эрхэмлэгч хэрэглэгчдэд зориулагдсан тансаг амттай дээд зэрэглэлийн шар айраг юм.
Мандах нарны туяанд алтрах элсэн манханы алтан өнгө бүхий дизайнтай ба монголын говийн гайхамшгийг илэрхийлэх хоёр бөхт тэмээ, элсэн манхан, ургах нарны дүрслэлийг бэлэгдэл дүрсэндээ шингээж өгсөн.
“Цэвэр тунгалагийн хууль”-ийн дагуу байгалийн цэвэр бүтээгдэхүүн, дээд зэрэглэлийн түүхий эд ашиглан бүтээгддэг доод исгэлтийн пильснер шар айраг.
Үр тариа, зөрөг цэцгийн сэтгэл тайвшруулам машид баялаг, ханасан амттай.
Monde Selection 2012
World Beer Competition 2013
World Beer Awards 2015
Get notified about new articles