Мэдрэмж хөглөх Эдэн

Өөрийн мэдрэмжээр ертөнцийг харж, урлаг, гоо сайхныг таашааж, хүсэл мөрөөдөлдөө үнэнч хэн бүхэнд зориулан чанадын мэдрэмжийг хөглөх Эден брэнд. Тансаг жимсний охиор баяжуулж дахин давтагдашгүй зөөлөн амт үнэрийг бий болгосон Эден брэнд нь Монголын шилдэг тансаг брэндүүдийн нэг.

ҮҮССЭН:
2016

ВЭБСАЙТ: WWW.APU.MN

БРЭНДИЙН ТҮҮХ

Нэн эртний үлгэр домгийн цагт буга биеэсээ гэрэл цацруулан нисдэг байсан юм гэнэ лээ. Нэгэн удаа нисэж яваад Тэнгэрт ургадаг үзэсгэлэнт цэцэрлэгийг олжээ. Тэрхүү тэнгэрийн диваажин мэт цэцэрлэгийг Эден гэх аж. Гэрэлт буга тэнд алтан гургалдайтай учирч ихэд дотносон нөхөрлөсөн гэдэг. Алтан гургалдай жиргэх бус дуулах аж. Түүнийг дуулахад нь цэцэрлэгийн бүхий л амьтад даган баясаж, ургамал цэцэгс дэлгэрэн төгөлдөржиж, булаг шанд нь зөөлрөн ариусаж урсах ус нь амь тэтгэх шидтэй болдог юм гэнэ лээ. Хэдий буга тэнгэрт үлдсэн ч газар дэлхийгээ ихэд санадаг байсан тул Алтан гургалдай жилд нэг удаа дэлхийд хамтдаа очдог байх санааг сэдэж гэнэ. Тэд жил бүр тэнгэрээс газарт буух аж. Гэрэлт буга эвэр дээрээ амьд усыг тээн авчирч гол мөрнийг урсгаж, нуур далайг хайлуулан ариусгадаг. Харин Алтан гургалдайг дуугаа өргөхөд шимгүй хөрсийг сэтлэн нялх цэцэгс дэлгэрч, модод гөлөглөн дэлхийд хавар цаг ирдэг гэдэг. Анхны хаврыг үзэж, алтайн гургалдайн дуулахыг сонссон хүн төрөлхтөн урлагийг бүтээж, бүтээхүйд орших эрх чөлөөг мэдэрсэн домогтой.

Мэдрэмж хөглөх Эдэн

ШАГНАЛУУД

Gold quality

Monde selection-2021

Silver medal

International World Spirits Competition 2022

БУСАД БРЭНДТЭЙ ТАНИЛЦАХ

Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой.

Receive the latest news

Subscribe To Our Monthly Newsletter

Get notified about new articles