ОРЧИН ҮЕ, УЛАМЖЛАЛЫН УУЛЗВАР МОНГОЛ

Эрс тэс уламжлал орчин үе холилдон бие биедээ ууссан орчин цагийн Монголын тухай цөөн баримт дэлгэе.

Улаанбаатар орчин үеийн эрч хүчтэй хот

1

Алтайн нуруунаас Хянганы нуруу, Соёны нуруунаас Говь хүрсэн 1,564,116 км² уудам нутагтай, нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд 19-т жагсдаг Монголд жилийн 260 гаруй хоногт нь цэлмэг хөх тэнгэртэй тул Мөнх хөх тэнгэрийн орон хэмээн алдаршсан. Түүнчлэн нүүдэлчин монголчуудын Мөнх Тэнгэрээ дээдлэх эртний бишрэл ч ийнхүү нэрлэхэд нөлөөлсөн биз ээ. Монголын асар уудам нутагт 3,3 сая хүн амьдрах бөгөөд хүн амын талаас дээш хувь нь суурин газар амьдардаг ч өнөө хэр нүүдлийн амьдралын хэв маягаараа аж төрөн өвөрмөц ёс заншил, нүүдлийн соёлоо хадгалан үлдсэн монголчууд багагүй.

Монгол бол залуучуудын орон

2

Өнөөдрийн Монгол улс 3,3 сая хүн амтай бөгөөд, тэдгээрийн 62 хувийг 35 хүртлэх насны хүүхэд, залуучууд эзэлдэг. Тиймээс нийслэл хот нь залуучуудад зориулсан хөгжмийн наадам, шөнийн клубууд, урлагийн үзэсгэлэн, соёлын арга хэмжээнүүдээр баялаг. 

Их хотын мянга мянган залуучууд цагаан хувцасаар жигдрэн Монголын шилдэг dj нарын хөгжмийн хэмнэлд үүр цайтал бүжихээр Silence White наадам, гурван өдрийн турш олон орны амьд хөгжмийн хамтлагуудын доргио тоглолтуудыг үзэхээр Playtime наадам, жазз хөгжмийн хэмнэлд уусахаар Giant Steppes of Jazz наадам, Канн, Берлин, Торонтогийн олон улсын кино наадамд шалгарсан шилдэг бүтээлүүдийг үзэхээр “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам, Олон улсын биенналь, дүрслэх урлагийн наадмуудад амжилттай оролцсон уран бүтээлчдийн содон сонирхолтой бүтээлүүдийг сонжихоор UB Art Fair Дүрслэх Урлагийн Наадмыг зорих нь уламжлал болжээ.

Загварлаг Монгол

3

Гранж, рок, дэгжин, хээнцэр хувцасласан залуусыг Улаанбаатар хотын булан бүрт харна. Учир нь тэд дэлхийн загварын чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, өөрсдийн гэсэн нэрийн брэндийг ч бий болгосон билээ. Үүнд Gobi, Torgo, Michel&Amazonka, Aruina Suri, O Couture, Mandkhai, White Comma, Gradient of Human гэх мэт монгол брэндүүдийг нэрлэж болно.

Шинэ үеийн монгол кино

4

Шинэ үеийн монголын жүжигчид, уран бүтээлчид олон улсын төслүүдэд ихээр ажиллах болсон. Үүний жишээ бол Жан-Жак Анногийн найруулсан “Чонон сүлд” киноны гол дүрийг бүтээсэн Р. Анхням, “Марко Поло” хэмээх америкийн олон ангит киноны гол дүрийн нэг Аригбөхийн дүрийг бүтээсэн Б. Амарсайхан, “Waiting for the Barbarians” киноны гол дүр болох Охины дүрийг Б. Ганчимэг бүтээжээ. Харин өдгөө Германд ажиллаж, амьдарч буй кино найруулагчид болох Д. Бямбасүрэн, Б.Үйзэнмаа нарын бүтээлүүд олон улсын кино наадамуудын тэргүүн шагналуудыг хүртсээр байна.

Сонгодог Монгол

5

Азийн анхны дуурийн театр болох Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр П.И. Чайковскийн “Евгений Онегин” хэмээх алдарт дууриар нээлтээ хийж байсан гэдэг. Өнөөдөр энэ театраас гарсан балетын бүжигчид АНУ, Герман, Солонгос, Япон, ОХУ-ын театруудад гоцлож, П. И. Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаан, “Би Би Си – Кардиф” наадмын шилдэг дуучид болох Г. Ариунбаатар, Э. Амартүвшин нар Италийн болон ОХУ-ын нэр хүндтэй театруудад дуу хоолойгоо өргөж байна.

Шинэ үеийн хөгжим

6

“The HU”, “Арга билэг”, “Алтан Ураг”, “Хөсөгтөн”, “Домог” зэрэг олон этно хамтлагууд өөрийн уран бүтээлээ хүргэдэг. Тэд үндэснийхээ урлагийн хэв маягийг рок, жазз зэрэг өрнийн хөгжимтэй хослуулан шинэ үеийн хөгжмийг бүтээж үзэгчдийн хүртээл болгож байна. 

Орчин цагийн монголын этно хамтлагууд Billboard-ыг тэргүүлж, олон улсын кино төслүүд дээр ажиллаж, дэлхийн нэр хүндтэй тайзууд дээр уран бүтээлээ толилуулж, хөгжмийн наадмуудад амжилттай оролцож, тэдний бүтээлүүд нь Грэмми зэрэг нэр хүндтэй хөгжмийн наадмуудад нэр нь дэвшиж байна.

The HU рок хамтлаг Биллбоардын World albums төрөлд нэгт жагсаж, харин “Алтан ураг” хамтлаг С. Бодровын “Монгол”, П. Бросенсийн “Хадак” зэрэг киноны OST хийж, “Арга билэг” этно жаүү хамтлаг Агула цомгоороо Грэммид нэр нь дэвшиж байсан.

Орчин цагийн Цайны зам

7

Хүн төрөлхтөний түүхэнд Ази, Европ тивийг холбосон өнө эртний алдарт хоёр зам байдаг. Нэг нь алдарт Торгоны зам, нөгөө нь Цайны зам билээ. Цайны зам нь Улаанбаатар хотоор дайран өнгөрдөг худалдааны эргэлтээрээ Торгоны замын дараа ордог байж. Өнөө ч Улаанбаатар нь Ази Европыг холбосон төмөр замын зангилаа болон оршиж, бүсийн хэмжээнд байрь сууриа тодотгосоор байна.

Хурдацтай өөрчлөгдөж буй Монгол орон

8

Гранж, рок, дэгжин, хээнцэр хувцасласан залуусыг Улаанбаатар хотын булан бүрт харна. Учир нь тэд дэлхийн загварын чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, өөрсдийн гэсэн нэрийн брэндийг ч бий болгосон билээ. Үүнд Gobi, Torgo, Michel&Amazonka, Aruina Suri, O Couture, Mandkhai, White Comma, Gradient of Human гэх мэт монгол брэндүүдийг нэрлэж болно.

Хурдацтай өөрчлөгдөж буй Монгол орон

8

Гранж, рок, дэгжин, хээнцэр хувцасласан залуусыг Улаанбаатар хотын булан бүрт харна. Учир нь тэд дэлхийн загварын чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, өөрсдийн гэсэн нэрийн брэндийг ч бий болгосон билээ. Үүнд Gobi, Torgo, Michel&Amazonka, Aruina Suri, O Couture, Mandkhai, White Comma, Gradient of Human гэх мэт монгол брэндүүдийг нэрлэж болно.

Receive the latest news

Subscribe To Our Monthly Newsletter

Get notified about new articles