Түүх бүтээж, өв соёлоо дархал

Мянганы хүн Эзэн Богд Чингис хааны эх нутгаас мэндэлсэн тэргүүн брэнд билээ. Чингис Хаан брэндийг эртний монголчуудын сархадтай холбоотой уламжлал, ёс заншил хийгээд хараа цуцам хээр талын салхины үнэрийг шингээн бүтээдэг. 

Түүнчлэн нүүдэлчдийн эртнээс эрхэмлэн таашаасан үнэр амтыг орчин үеийн технологиор төгөлдөр зохируулан урладаг хүндэтгэлийн ундаа билээ.

ҮҮССЭН:
1994

ВЭБСАЙТ: WWW.APU.MN

Брэнд түүх

Дэлхийд түгсэн Монголын анхдагч брэнд Чингис Хаан нь төгс утгаараа язгууртан гаралтай сархад ажээ. Уг сархдыг нүүдэлчин язгууртнууд хийгээд Чингис Хааны өлгий нутаг Хан Хэнтийн нуруу, Төрийн тахилгат Бурхан Халдун уулын хормой Онон-Хэрлэнгийн үржил шимт сав нутагт тариалдаг өлчир улаан буудайгаар дээдийн дээд нэрмэл охь тасалж, Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамбын соёрхон ундаалдаг асан найман зуун мянган жилийн настай дэлхийн анхны дархан цаазат Богд Хан уулын хормой, Хатан туулын ай савд орших гүний цэвэр тунгалаг устай зохируулан төгс төгөлдөр урладаг билээ. Чингэхдээ нүүрс, кварц, очир алмааз, сувд, мөнгө, алт зэрэг зургаан давхар шүүлтүүрээр шүүж эртнээс таашаан ирсэн торгон (silky smooth) зөөлөн амтыг бүтээж, үнэр амтыг төгөлдөржүүлэн зөгийн бал, улаан буудай, аньсны үр, анхилам лаванда цэцгийг шингээж жинхэнэ язгууртнуудын л мэдрэх баялаг гайхам амтыг бий болгодог.

Төгөлдөржүүлэн бүтээсэн дээдийн дээд сархдаа монголчуудын мэндлэх ёс, гүн хүндэтгэлийн илэрхийлэл болсон уламжлалт хөөрөгний хэлбэрийг тиглэн бүтээсэн хөхөлбөр тунгалаг шилэнд дээжлэн Танд хүргэдэг билээ. Ийнхүү байгалийн цэвэр бүтээгдэхүүн, орчин цагийн шилмэл технологийн уулзварт Чингис Хаан брэнд мэндэлдэг юм.

Түүх бүтээж, өв соёлоо дархал!

Шагналууд

Grand Gold Quality

Monde Selection 2020

Silver Medal

Hong Kong Wine & Spirits competition 2016

Silver Medal

San Francisco World Spirit Competition 2014

Bronze Medal

San Francisco World Spirit Competition 2012

БУСАД БРЭНДТЭЙ ТАНИЛЦАХ

Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой.

Receive the latest news

Subscribe To Our Monthly Newsletter

Get notified about new articles