Монголын онгон хээр талын үржил шимт сав газар тариалсан өлчир улаан буудайгаар бэлтгэсэн дээдийн дээд зэрэглэлийн спиртийг Ноён уулын цэнгэг усаар зохируулан найрч дэвшилтэт технологи ашиглан цэвэр тунгалаг, тансаг зөөлөн амт бүхий сархдаа бид урладаг.
Аугааг сэтгэж, боломжгүйг бүтээж, тэргүүнд тэмүүлж явахыг үргэлж сануулдаг Чингис Гранд Хаан брэндтэй ялалтаа тэмдэглэ.
Их Эзэн Чингис хаан нь тив дамнасан гадаад харилцаа, олон улсын худалдаа, мөнгөний харилцаа, зам тээвэр, шударга чигч төрийн бодлогоороо түүчээлэн дэлхийн хөгжлийг урагш ахиулахад түлхэц үзүүлсэн алсын хараатай манлайлагч байв. Тиймээс түүнийг орчин цагийн ертөнцийг үндэслэгч хэмээн цоллож, мянганы суут хүнээр тодруулсан байдаг.
Чингис Гранд Хаан брэнд нь эртний нүүдэлчдийн эзэнт гүрэн, ихэс дээдэс, язгууртны өлгий нутаг, монгол түмний нөмөр түшиг болсон Хан Хэнтийн нуруунаас эхтэй Хараа, Ерөө голын үржил шимт сав газар тариалдаг өлчир улаан буудайн тэргүүн дээдийг сорлон бүтээсэн нэрмэлийн охийг тастан авч, цэвэр тунгалаг, цэнгэг усыг нэмж хамгаас дэвшилтэт технологиор шүүж урлагдсан нь газар газрын мэргэжилтнүүдийг бишрүүлэн ялалтын түүхээ бүтээсэн юм.
Аливаад чигч шударга, ухаалаг няхуур байж, аугааг сэтгэж, боломжгүйг бүтээж, тэргүүнд тэмүүлж явахыг сануулсан дээдийн дээд зэрэглэлийн Чингис Гранд Хаан ялалтын сархдыг манлайлагч чамд зориулав.
Аугаад Тэмүүл!
Чингис Гранд Хаан брэнд нь ялалтын түүхээ тунхаглагч шинэ үеийн манлайлагч нарт зориулсан сархад билээ. Тус брэнд нь хатуу ундаанд тансаг зөөлөн амтыг эрхэмлэдэг хэрэглэгчдэд тохиромжтой.
Их эзэн Чингис хааны чигч шударга байдал, эрэмгий хүч чадал, үл цуцах эрч хүчийг сануулах хурц ирмэгт, тэгш хэмт хэлбэр бүхий бортого дээр монгол зургийн нэрт мастерын бүтээсэн “Чингис Хаан”-ы хөргөөс тиг авсан дүрийг залсан байдаг.
Эхлэн амтлахад торгон зөөлөн амт нь цаашлаад буудай, нимбэг, чинжүүний үл мэдэг чимчгэнэсэн олон үет төгс амтыг бэлэглэх агаад энэ нь сархдын амтыг илүү гүн гүнзгий, хүчирхэг болгож үргэлжилсэн цэвэр амтыг үлдээдэг.
Тусгайлан бүтээсэн алтан ионоор баяжуулагч Golden Silk шүүлтүүр нь дахин давтагдашгүй технологи юм. Тус шүүлтүүрээр гурвантаа шүүсэн тус сархад нь талст мэт тунгалаг цэвэр үзэмжтэй агаад зохиролт зөөлөн амттай, мөн сархдыг хүртсэний дараа уруул чимчгэнүүлсэн үл мэдэг лимоны амт үлдээдгээрээ онцгой. Дэлхийн нэр хүнд бүхий наадмуудаас хамгийн олон шагнал хүртсэн тус сархад нь тансаг зэрэглэлийн сонгомол бүтээгдэхүүн юм.
Уламжлалт архи нэрэх аргыг орчин үеийн дэвшилтэт аргатай хослуулан бүтээсэн Сүүн шүүлтүүр нь онцгой технологи юм. Сархдыг урлахдаа тус шүүлтүүрээр гурвантаа шүүн хоруу чанарыг бууруулж өвөрмөц агаад ихэд зөөлөн тансаг амтыг бий болгодог. Chinggis Grand Khaan White брэнд нь амт чанараараа дэлхийн үзэсгэлэн наадмаас шилдгээр шалгарсан дээд зэрэглэлийн тансаг бүтээгдэхүүн юм.
Monde Selection 2020
San Francisco, World Spirits Competition 2017
San Francisco, World Spirits Competition 2015
San Francisco, World Spirits Competition 2015
San Francisco, World Spirits Competition 2015
San Francisco, World Spirits Competition 2014
San Francisco, World Spirits Competition 2014
International Spirits Challenge, London 2010
San Francisco, World Spirits Competition 2009
Get notified about new articles