Японский монголист и исследователь И.Томоко – предприниматель, много лет живущий в Монголии. Он любит пчел и держит пчелиную ферму. Давайте познакомимся с историей Томоко, которая сама как трудолюбивая пчёлка.
Ибукуро Томоко : «Зөгийн бал гэдэг чинь зөгийн биенээс гарч байгаа бодис биш. Зөгий биш. Зөгийний мах биш. Нэгдүгээрт, зөгийн бал гэдэг чинь маллаж байгаа амьтны махыг идэхгүй. Амь насыг нь идэхгүй. Тэр утгаараа бусад мал аж ахуйгаас ондоо байгаа. Зөгийгөөр дамжуулж бид нар юу идэж байгаа вэ?Гэхээр бид цэцгийг идэж байгаа. Цэцэг иднэ гэдэг чинь одоо бусад хүнсэнд байхгүй шүү дээ.
Цэцэг гэдэг чинь бурханд өргөдөг. Хайртай хүмүүстээ өргөдөг. Хүний хувьд маш бэлгэдэлтэй, ариун сайхан юм байгаа шүү дээ. Тэрийг зөгийгөөр дамжуулж иднэ гэдэг энэ image надад сайхан санагдсан. Монголд ирсэн бол заавал хөдөө очиж үзэх хэрэгтэй.Та нар намайг анх ирсэн 1992 онд ирээгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Урд нь манай ээж, аав, дүү зөндөө ирж байсанГовь уруу аялах дуртай байсан.
Яагаад гэвэл тийм байгаль японд байхгүй болохоор. Ой мод, ус горхи японд зөндөө байдаг. Говь уруу явах нь их сонирхолтой. Од мичид харна гэх мэт. Гурилтай шөлийг их хийх дуртай. Цуйван хийж чаддаггүй байсан. Цуйван хийгээд аягалах гэсэн чинь тогооны хэлбэрээр гараад ирж байсан удаатай. Эрхэм хүндэт “Наадамчдаа” гэдэг үг байдаг шүү дээ. Тэр нөгөө 7 сарын 10,11-нд монголчууд иргэнээс наадамчид болдог байхгүй юу. Тэр гэнэтийн уур амьсгалын өөрчлөлт буюу гэнэт улсаараа баярт нэг хормын дотор ид шид шиг ордог тэрэнд дуртай. Өвөр Монголын малчин айлд очиж үзэх юм сан гэж бодож байгаа. Сая халх гол явсан. Тэрний цаахна талд Өвөр Монголын малчид амьдардаг. Одоо хамгийн сайхан, өдөр болгон жаргалтай байна. Энэ гэсэн юм хэлж чадахгүй байна.