Үйлчилгээний нөхцөл

Ерөнхий заалт.

  1. Spiritsofmongolia.com нь “АПУ” ХК-ний албан ёсны вэбсайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл, журам нь уг вэб сайтаар үйлчлүүлэх үеийн бүхий л харилцааг зохицуулахад оршино.
  2. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд “АПУ” ХК /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч хамтран энэ журмыг баримтална.
  3. Spiritsofmongolia.com вэбсайт нь зөвхөн насанд хүрэгчдэд үйлчилнэ.

Оюуны өмч.

  1. Spiritsofmongolia.com вэбсайтын тэмдэгтүүд нь “АПУ” ХК-ний өмч бөгөөд энэхүү вэбсайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч хэлбэрээр ашиглахыг хориглоно.
  2. Spiritsofmongolia.com вэбсайтад нийтлэгдсэн текст, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентууд нь оюуны өмч зохиогчид хамаарна.
  3. Spiritsofmongolia.com вэбсайтад нийтлэгдсэн текст, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентыг “АПУ” ХК бүтнээр болон хэсэгчлэн эзэмшинэ.

Хэрэглэгчийн анхаарах зүйлс.

  1. Вэбсайтын ажиллагаа, түүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг “АПУ” ХК бүрэн хариуцна.
  2. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
  3. Spiritsofmongolia.com вэбсайт дээрх хэрэглэгчдийн нийтэлсэн аливаа сэтгэгдэлд байгууллага хариуцлага хүлээхгүй бөгөөд шаардлагатай тохиолдолд устгах, сэтгэгдэл бичих эрхийг хязгаарлах эрхтэй.

Сурталчилгаа байршуулах.

  1. Spiritsofmongolia.com вэбсайт нь арилжааны зорилгоор сурталчилгаа байршуулах эрхтэй.
  2. Хэрэглэгч болон сурталчлагч байгууллагын хоорондын харилцаанд Spiritsofmongolia.com вэбсайт оролцохгүй ба үүнтэй холбоотой үүссэн аливаа маргаан, үл ойлголцолд хариуцлага хүлээхгүй болно.

Гуравдагч этгээдийн контент.

  1. Spiritsofmongolia.com вэбсайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
  2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба Spiritsofmongolia.com вэбсайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмшихгүй.

Редакцын бодлого.

  1. Spiritsofmongolia.com вэбсайт нь мэдээллийн бодит байдлыг баталгаажуулсан тохиолдолд л олон нийтэд түгээнэ.
  2. Spiritsofmongolia.com вэбсайт нь мэдээллийн эх сурвалжийг ил тод нэрлэж баталгаажуулна.
  3. Spiritsofmongolia.com вэбсайт нь мэдээллийн бүтэц, агуулгыг буруугаар ойлгуулах, бодит байдлыг хэл найруулга, техникийн арга хэрэгслээр гуйвуулахгүйг эрмэлзэнэ.
    vSpiritsofmongolia.com вэбсайт нь нийтлэгдсэн аливаа контентыг тогтмол сайжруулж, засвар хийн, өөрчлөлт оруулах эрхтэй. Шаардлагатай тохиолдолд редакц нь тухайн контентыг устгах бүрэн эрхтэй байна. Хамтарсан контентуудад хийгдэх өөрчлөлт, засвар нь гэрээ болон/эсвэл удирдамжаар зохицуулагдана.
  4. Spiritsofmongolia.com вэбсайтын сэтгүүлч, эх сурвалжид өөрийгөө ил тодоор танилцуулж шударгаар харилцахыг эрхэмлэнэ.
  5. Spiritsofmongolia.com вэбсайтын контент бүтээгчид нь хэвлэл мэдээллийн ёс зүйн нийтлэг зарчмыг мөрдөж ажиллана.
  6. Spiritsofmongolia.com олон нийтийн сүлжээгээр өөрийн контентуудаа түгээх ба ингэхдээ сэтгүүл зүйн ёс зүйн зарчмыг баримтлан албан ёсны хуудаснуудаар мэдээлэл түгээнэ.


Албан ёсны хуудаснууд:

Instagram: https://www.instagram.com/spiritsofmongolia/
Youtube: https://www.youtube.com/channel/UCpIF-zwLltKAcN5dg9TQKGw

Бусад.

  1. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн заалтууд нь өөрчлөгдөх боломжтой. Хэрэв өөрчлөлт оруулсан тохиолдолд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим хаяг руу тухай бүрд нь мэдээлэл явуулж танилцуулна.
  2. Холбоо барих хаяг: АПУ ХК Утас: +976 76002220 Факс: +976 11 343063 Санал хүсэлт: corporateaffairs@apu.mn Гадаад худалдаа: international@apu.mn Хаяг: AПУ ХК, Чингисийн өргөн чөлөө-14, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар-17040, Монгол улс.