Контемпорари уран бүтээлч Ж.Мөнхцэцэг

Бүсгүй хүний ертөнц Ж.Мөнхцэцэгийн уран бүтээлд гүн бэлэгдэлт Байгаль, эмэгтэй хүний шүтэлцээг өнгө будгаар илэрхийлэх нь түүний өнцөг.

 

Ж.Мөнхцэцэг: “Зарим уран бүтээлчдэд уран бүтээлийн эхлэл нь янз бүрийн цаг үеэс эхэлдэг. Минийх бол хүүхэд наснаас эхэлсэн байх гэж боддог юм. Охидуудын урт үс их зурдаг байснаас ч юм уу, одоо бодож байхад их олон зүйлс нөлөөлсөн байх. Бүтээлээрээ харуулдаг гол санаа бол Илааршил. Ганц үгээр хэлэх юм бол тэр байдаг. Бие махбодийн илааршил гэхээс илүү оюун санааны илааршилыг хөндөх гэж үздэг.

Одоо жишээ нь өвчтэй хүн зөвхөн эм уугаад эдгэдэггүй гэсэн үзэл урд уламжлалт анагаах ухаанд байдаг. Заавал дом засалтайгаа нийлж байж тэр нь хийсвэр тал нь эм дом нь бодит тал болж энэ хоёр нэгдэж байж тэр хүнийг эдгээдэг гэсэн үзэл байдаг.
Энийг би өөрийнхөө бүтээл дээр санааг нь авч ашигладаг. Орчин үеийн урлаг контемпорари урлаг гэдэг чинь хүн ойлгохооргүй юм биш байхгүй юу.Бас хамгийн үнэн юмыг маш товч хэлбэрээр шууд энэ цаг үе дээр гаргадаг учраас хүнд их наалдацтай байдаг.
Зүрхний, судасны чимээ, судасны цохилтыг бодоод хийж байхад тэр бүхэнд яалт ч үгүй улаан хүрэн өнгө, хул шараас гүн хар болтлоо улаан хүрэн болох тэр өнгөнүүд зайлшгүй хэрэгтэй болно. Тэрийг тод гаргахын тулд ямар эсэргэцэл байх уу?

Нарийхан зураасыг яаж том зураг дээрээс гаргаж харах уу? Бас их бодож хийдэг. Олон бүдэг өнгө нийлж байж нэг өнгийг гаргах ч юм уу? Маш алс холыг илэрхийлэх ч юм уу, агаарыг илэрхийлэх ч юм уу. Ихэвчлэн миний хувьд өгүүлэмжтэй зураг их зурдаг учраас тэр юмнуудаа их бодож байж хийдэг. Миний зөөлөн барималд Яаяо Кусама гээд Японы эмэгтэй барималч их нөлөөлсөн.
Баримал гэж ийм өөр бараг эргэн тойрны материалаас ч гэсэн аваад хийж болдгийг харж байсан. Миний бүтээлд их хамаатай юм шиг санагддаг дахин дахин л уншаад байдаг нэг ном байдаг.

Мажиг Лавдонмаагийн намтар гээд. Тэр бол анатомийг үгээр хэлчихсэн байдаг.Жишээ нь хүний хялгасан судас нэг атга дүүрнэ гэдэг ч юм уу. Зүрх гурван хурууг ингэсэнтэй адил байна гэх мэт. Хэмжигдэхүүнүүд нь их сонин санагддаг. Миний бүтээлээр Францын хамтлаг хоёр ч бүтээлийнхээ хавтсыг хийсэн юм. Трио гээд Францын гурван эмэгтэй Европын гээгдсэн дуунуудыг олж хайгаад дуулсан хүмүүсийн CD байгаа”.

Энэ нийтлэлийг хуваалцах

Receive the latest news

Subscribe To Our Monthly Newsletter

Get notified about new articles