Чингисийн алтан ургийн удам Өндөр Гэгээн Занабазарын билэг авьяас, ур ухаан, суу залийг нь үнэлэн судлаачид түүний цаг үеийг Дорнын Сэргэн Мандалт хэмээн өөрийг нь Микеланжело Буоанарроти, Леонардо да Винчи нартай зүйрлэсэн байдаг. Өндөр гэгээн төр хийгээд номын хүн байгаад зогсохгүй авьяаслаг уран барилгач, суу билэгт уран барималч, энгүй их …