АПУ (Absolute, Pure, Unique) ХК – ийн экспортын бүтээгдэхүүний багц төрөл нь есөн брэндийн төрлийн бүтээгдэхүүнээс бүрдэж байгаа ба Ази, Хойд Америк, Европын орнуудад экспортлогдож байна.
Нэгэн зууны туршлага дээрээ тулгуурлан бид бүтээгдэхүүнээ урлалын түвшинд төгөлдөржүүлж, бусдаас онцгой, тансаг брэндүүдийг төрүүлэн гаргадаг. Манай брэндүүд нь оргил өөд түүчээлэн тэмүүлж, гайхам үнэ цэнийг бүтээж, бусдаас цойлон ялгарч их үйлсийн амжилт ялалтаа тэмдэглэж буй хүн бүхэнд зориулсан дээд зэрэглэлийн шилмэл бүтээгдэхүүнүүд гэдгээрээ бусдаас онцгойрдог.
АПУ (Absolute, Pure, Unique) ХК нь нэгэн зууны турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй баялаг хийгээд өрнүүн түүхтэй салбартаа манлайлагч шингэн хүнс үйлдвэрлэгч компани юм. Үйлдвэрлэлдээ тэргүүлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн АПУ компани нь Монголын уудам тал хээр, онгон зэрлэг байгальд ургасан шилмэл сортын органик улаан буудай, дэлхийн анхны дархан цаазат Богдхан уулын бэлийн гүнээс талст мэт тунгалаг цэнгэг усыг татаж уламжлал, шинэчлэлийг хослуулан архи, хандмал ундааны онцгой жоруудыг зуун дамнасан арвин туршлага дээрээ үндэслэн боловсруулан бүтээдэг.
Манай экспортын бүтээгдэхүүний багцад багтсан брэндүүд олон улсад амт, чанар, онцгой технологиороо хүлээн зөвшөөрөгдөж өндрөөр үнэлэгдсэн байдаг. Манай брэндүүд уламжлал шинэчлэлийг хослуулж тэргүүлэх инноваци бүхий технологиор бүтээгдсэн, баялаг түүх, сэтгэл татам үзэмжтэй агаад үл мартагдах нарийн, өвөрмөц (authentic) амт, илтгэл даасан чанараараа ялгардаг.
1924 оноос бид амт чанараараа олон улсын мэргэжилтэнүүдэд үнэлэгдсэн, олны таашаалыг хүртсэн шар айргуудыг урлаж (brew) ирснээрээ бид бахархадаг. Энэхүү уламжлал, туршлага дээрээ тулгуурлан шинэ цагийн хэрэглэгчидтэйгээ адил онцгой бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлж зах зээлд нийлүүлж ирсэн юм.
Get notified about new articles