Театрын урлаг, тэр дундаа балет гэдэг харах мэдрэхүйд гоо сайхныг тусгаж, сэтгэл юуг хөглөх ид шидтэй гэлтэй. Олон жил балет бүжиглэж буй түүний хүсэл мөрөөдөл, зорилгод эх орон тэр чигээрээ багтжээ.
Сайн байна уу? Намайг Ариунболдын Бэлгүдэ гэдэг.
12 наснаасаа эхлэн өнөөг хүртэл балетаар хичээллээд явж байгаа. Би бүр жоохондоо 6, 7 насандаа зурагтаар “Хунт нуур”-ын тоглолтын бичлэг үзэж байсан. Түүнээс 5, 6 жилийн дараа зурагтаар гардаг урсдаг зар дээр “Хөгжим бүжгийн балетын ангид элсэлт авч байна” гэдгийг өөрөө олж уншсан, тухайн үед 4 юм уу 5-р ангийн хүүхэд байсан. Хөгжим бүжгийн балетын ангид элсэлт авч байна гэж ээждээ хэлээд хөтөлж очиж анх бүртгүүлж байсан. Намайг анх Солонгост очиход манай компани том компани биш байсан. Бага багаар манай компанийн нэр хүнд өссөн
-“Тэр компанийг мэдэх үү?”
-“Мэдэхгүй ямар компани юм?”
-”Яагаав, нөгөө Монгол залуу байдаг”
-”Аан тэр компани уу?” гэхэд л их гоё мэдрэмж төрж байсан. Яагаад гэвэл манай компанийн нэрийг мэддэггүй хэрнээ Монгол залуу гээд надаар дамжуулан таньж мэдэж байсан болохоор.
Жинхэнэ балет гэдгийг манай Монголчууд харуулдаг бол өөр орны балетыг харахад бага зэрэг орчин үеийн болчихсон, тийм л ялгаа байдаг.
Солонгос хүн, Америкт ажиллаж амьдраад Америкийн иргэн болчихсон найруулагч байдаг юм. Тэр хүн энэ дундаас намайг олж харсан байх. Намайг Америкт очиж ажиллая, манай компанид хүрээд ир гээд урилга өгсөн. Одоо тийшээ явах гээд ажлаасаа гараад, Америк руу явахаар бэлдээд байж байна.
Миний зорилго гэвэл Америк, Солонгос, Монгол 3 улсын хамтарсан холбоог үүсгэх зорилготой. Солонгост одоо намайг мэдэхгүй балетын бүжигчин гэж байхгүй, балетын найруулагч гэж байхгүй. Одоо харин Америкт очоод мундаг найруулагч нартай танилцаж, боломжтой бол сургалтаар Монголоосоо хүүхдүүдийг Америк, Солонгос руу явуулах, Солонгос, Америкаас мундаг бүжигчдийг Монголд авчирч тоглолт хийж, туршлага солилцох, бүр цаашлаад Монголдоо театр байгуулахыг хүсдэг. Тэрэндээ зүтгэнэ дээ л гэж бодож байна шүү дээ.
Би 12 настайгаасаа анх балет хийсэн гэхээр одоо бараг 20 жил шахуу балетаар хичээллээд, бүжиглэчихлээ. Өөрийнхөө хүссэн бүх дүрүүдэд гараад үзчихсэн.
Соёл урлагийн их сургуульд найруулагчийн мэргэжлээр сурч байгаа. Сургуулиа төгсөөд сэтгэл дотор байдаг гоё гоё дүрүүдэд өөрийнхөө бэлтгэсэн хүүхдүүдийг бүжиглүүлэхийг хүсч байна.
Хамгийн их санадаг зүйл минь ижий аав минь, тэгээд театрынхаа бүжигчдийг, энэ ягаан байшингаа их санана, ягаан байшингийн тайзыг их санана, Монгол үзэгчдээ их санана.
Солонгосчууд, ер нь хаана ч байсан Монголыг Чингис хаанаар маань төсөөлдөг. Дээр үеийн морь унадаг, мал хариулдаг, гэрт амьдардаг яг тэр үеэр төсөөлдөг.
Монголд яг юу юу байдаг юм бэ?
Манай Монголын тэнгэр үнэхээр хөх, Улаанбаатараараа зогсохгүй Монголд очих юм бол сайхан сайхан байгаль бий. Дэлхийн хаана ч байдаг бүх л зүйл Монголд байдаг. Хамгийн үзэсгэлэнтэй байгалиуд Монголд мөн адил байгаа. Монголд очвол баруун говиор сайхан аялаад үзээрэй, бас зүүн тийшээ аялаад үзээрэй. Үнэхээр үзүүштэй сайхан зүйл байдаг шүү гэж гаднынханд хэлдэг.