Сонгодог чанарын илэрхийлэл

ARKHI бол дахин давтагдашгүй сонгодог чанараараа ялгарч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн анхны монгол брэнд юм. Монгол улсын Засгийн газрын захиалгаар тус брэндийг бүтээхдээ байгалийн цэвэр орц найрлага, тансаг зөөлөн амтад нь онцгой анхаарч сонгодог жорыг гарган авсан түүхтэй. 

Сонгодог жор, сонгодог илэрхийлэл ARKHI брэнд.

ҮҮССЭН:
1976

ВЭБСАЙТ: WWW.APU.MN

Брэндийн түүх

ARKHI брэнд нь 1976 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоол, шийдвэрээр өндөр ур чадвартай мэргэжилтэн, нарийн мэдрэмжтэй сэхээтнүүдийн оролцоотойгоор бүтээгдэж, Төрийн өндөр хэмжээний хүлээн авалт, айлчлалын зоогийн ширээг чимж, олон улсад эх орноо төлөөлөн амт, чанараараа илүүрхэн ялалтын алтан медалиудаар шагнуулж ирсэн өрнүүн баялаг түүхээрээ ялгардаг. 

Монголчуудын ихэд эрхэмлэдэг байгалийн цэвэр орц найрлага, тансаг зөөлөн амтад онцгой анхаарч ARKHI брэндийн шилмэл жорыг гарган авсан юм. Тус жороор сархад урлахдаа зөвхөн онгон дагшин хээр талд тариалагдсан өндөр зэрэглэлийн шилмэл улаан буудайгаас гарган авсан түүхий эдийг зөөлрүүлсэн цэнгэг усаар найруулж нүүрс, кварц элс, мембран, алмааз эрдэнэ, үнэт металлын шүүлтүүрээр шүүн баяжуулж тансаг зөөлөн, танил сонгодог амтыг бүтээдэг. 

Сархад урлах нэгэн зууны туршлага дээрээ үндэслэн бүтээсэн хагас зууны баялаг түүхэндээ ARKHI брэнд нь дээд зэрэглэлийн тансаг ундаа, дахин давтагдашгүй сонгодог чанарын илэрхийлэл болон өнөөгийн бидэнд өвлөгдөн ирсэн юм. Эрхэм танд дээд чанарын илэрхийлэл болсон тэргүүн сархдыг өргөн барьж байна. 

Сонгодог жор, сонгодог чанарын илэрхийлэл ARKHI.

ARKHI Classic

Нэмэлт орц агуулаагүй цэвэр цагаан архи гэдгээрээ онцлог “ARKHI” брэнд нь уламжлалт шүүлтийн технологийг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан гаргаж авсан тансаг зөөлөн амтаараа ялгардаг. ARKHI Classic нь сархад урлах нэгэн зууны мэдлэг, туршлагаар бүтээгдсэн сонгомол бүтээгдэхүүн.

ARKHI Export

Дахин давтагдашгүй сонгодог жороор шинэ технологийн алмаазан шүүлтүүрээр шүүн тансаг зөөлөн, цэвэр тунгалаг амтыг бий болгосон дээд зэрэглэлийн тэргүүн сархад. ARKHI Export нь чанараар шалгарсан итгэлт брэнд юм.

ARKHI Silver

Монголчууд эртнээс мөнгөний увдист чанарыг танин мэдсэн нь эртний анагаах ухааны судруудад тэмдэглэн үлджээ. Эртний мэдлэгийг шинэ технологитой хослуулан бид зургаан шатлалт нүүрс, мөнгөн шүүлтүүртэй Arkhi Silver брэндээ бүтээсэн юм. Та таалан соёрхоно уу.

ARKHI Copper

Өнө эртний мэдлэг, орчин үеийн дэвшилтэд технологийг хослуулан шилмэл сортын улаан буудайн тансаг спирт гарган авч, гүний цэнгэг устай зохируулсан цэвэр сархдыг зэс эрдэнийн саванд амрааж эрдэнийн увдист чанарыг шингээн, төгс зөөлөн амтыг бүтээн урласан Arkhi Copper брэнд.

Шагналууд

Gold medal

Monde Selection 2006, 2007, 2012, 2020, 2021

Gold & Silver medal

Hong Kong Wine & Spirit Competition 2016

Best Pure Neutral Vodka

World vodka awards 2016

Gold Medal

DLG Quality Institute 2012

Silver medal

San Francisco World Spirit Competition 2012

Gold medal

San Francisco World Spirits Award 2014

Gold medal

San Francisco World Spirits Award 2012

Gold medal

The Spirits Business 2011

Gold medal

International Flair 1976,1984

БУСАД БРЭНДТЭЙ ТАНИЛЦАХ

Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой.

Receive the latest news

Subscribe To Our Monthly Newsletter

Get notified about new articles