ARKHI бол дахин давтагдашгүй сонгодог чанараараа ялгарч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн анхны монгол брэнд юм. Монгол улсын Засгийн газрын захиалгаар тус брэндийг бүтээхдээ байгалийн цэвэр орц найрлага, тансаг зөөлөн амтад нь онцгой анхаарч сонгодог жорыг гарган авсан түүхтэй.
Сонгодог жор, сонгодог илэрхийлэл ARKHI брэнд.
ARKHI брэнд нь 1976 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоол, шийдвэрээр өндөр ур чадвартай мэргэжилтэн, нарийн мэдрэмжтэй сэхээтнүүдийн оролцоотойгоор бүтээгдэж, Төрийн өндөр хэмжээний хүлээн авалт, айлчлалын зоогийн ширээг чимж, олон улсад эх орноо төлөөлөн амт, чанараараа илүүрхэн ялалтын алтан медалиудаар шагнуулж ирсэн өрнүүн баялаг түүхээрээ ялгардаг.
Монголчуудын ихэд эрхэмлэдэг байгалийн цэвэр орц найрлага, тансаг зөөлөн амтад онцгой анхаарч ARKHI брэндийн шилмэл жорыг гарган авсан юм. Тус жороор сархад урлахдаа зөвхөн онгон дагшин хээр талд тариалагдсан өндөр зэрэглэлийн шилмэл улаан буудайгаас гарган авсан түүхий эдийг зөөлрүүлсэн цэнгэг усаар найруулж нүүрс, кварц элс, мембран, алмааз эрдэнэ, үнэт металлын шүүлтүүрээр шүүн баяжуулж тансаг зөөлөн, танил сонгодог амтыг бүтээдэг.
Сархад урлах нэгэн зууны туршлага дээрээ үндэслэн бүтээсэн хагас зууны баялаг түүхэндээ ARKHI брэнд нь дээд зэрэглэлийн тансаг ундаа, дахин давтагдашгүй сонгодог чанарын илэрхийлэл болон өнөөгийн бидэнд өвлөгдөн ирсэн юм. Эрхэм танд дээд чанарын илэрхийлэл болсон тэргүүн сархдыг өргөн барьж байна.
Сонгодог жор, сонгодог чанарын илэрхийлэл ARKHI.
Сонгодог жор, шалгарсан чанарын илэрхийлэл болсон Arkhi брэнд нь цэвэр тунгалаг таашаагч нарт зориулсан сархад. Тус брэнд нь хатуу ундаанд цэвэр амт, төгөлдөр чанарыг эрхэмлэдэг хэрэглэгчдэд тохиромжтой.
Тэртээ 1976 онд өнөө ховордсон сонгодог хэлбэрийг лонхны дизайныг Орост, үйсэн бөглөөг Их Британид, Монголын алдарт зураачдын бүтээсэн шошгийг Германд хэвлүүлж байсан түүхтэй. Өдгөө лонхны сонгодог хэлбэрийг авч үлдсэн бөгөөд бусдыг орчин үеийн технологид тулгуурлан үйлдвэрлэдэг.
Уламжлалт шүүлтийн технологийг орчин үеийн дэвшилтэт шүүлт болох нүүрс, элс, мембранан болон дөрвөн давхар мөнгөжүүлсэн шүүлтүүртэй хослуулан гаргаж авсан зөөлөн амттай.
Шилмэл сортын улаан буудайн спиртыг гүний цэвэр тэнгэлэг усаар зохируулсан сонгодог жороор бүтээгдсэн тул үр тарианы тансаг зөөлөн амт үл мэдэг мэдрэгддэг.
Нэмэлт орц агуулаагүй цэвэр цагаан архи гэдгээрээ онцлог “ARKHI” брэнд нь уламжлалт шүүлтийн технологийг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан гаргаж авсан тансаг зөөлөн амтаараа ялгардаг. ARKHI Classic нь сархад урлах нэгэн зууны мэдлэг, туршлагаар бүтээгдсэн сонгомол бүтээгдэхүүн.
Дахин давтагдашгүй сонгодог жороор шинэ технологийн алмаазан шүүлтүүрээр шүүн тансаг зөөлөн, цэвэр тунгалаг амтыг бий болгосон дээд зэрэглэлийн тэргүүн сархад. ARKHI Export нь чанараар шалгарсан итгэлт брэнд юм.
Монголчууд эртнээс мөнгөний увдист чанарыг танин мэдсэн нь эртний анагаах ухааны судруудад тэмдэглэн үлджээ. Эртний мэдлэгийг шинэ технологитой хослуулан бид зургаан шатлалт нүүрс, мөнгөн шүүлтүүртэй Arkhi Silver брэндээ бүтээсэн юм. Та таалан соёрхоно уу.
Өнө эртний мэдлэг, орчин үеийн дэвшилтэд технологийг хослуулан шилмэл сортын улаан буудайн тансаг спирт гарган авч, гүний цэнгэг устай зохируулсан цэвэр сархдыг зэс эрдэнийн саванд амрааж эрдэнийн увдист чанарыг шингээн, төгс зөөлөн амтыг бүтээн урласан Arkhi Copper брэнд.
Monde Selection 2006, 2007, 2012, 2020, 2021
Hong Kong Wine & Spirit Competition 2016
World vodka awards 2016
DLG Quality Institute 2012
San Francisco World Spirit Competition 2012
San Francisco World Spirits Award 2014
San Francisco World Spirits Award 2012
The Spirits Business 2011
International Flair 1976,1984
Get notified about new articles