Нэгэн зууны түүхтэй АПУ ХК нь нүүдэлчдийн уудам газар нутагт онгон дагшин байгальд ургасан байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг орц найрлагадаа сорчлон дээжилж, сонгодог болон орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан цэвэр тунгалаг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгээрээ алдартай монголын тэргүүлэгч шингэн хүнс үйлдвэрлэгч юм.

Тус компани нь одоогийн байдлаар согтууруулах ундаа, ус, ундаа, сүү, сүүн бүтээгдэхүүний нийт 344 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод болон гадаадын зах зээл БНСУ, ОХУ, БНХАУ, Япон, Бельги, Франц, Герман, АНУ зэрэг улсуудад экспортлон борлуулдаг . АПУ ХК-ийн брэндүүд нь оргил өөд түүчээлэн тэмүүлж, гайхам үнэ цэнийг бүтээж, бусдаас цойлон ялгарч их үйлсийн амжилт ялалтаа тэмдэглэж буй хүн бүхэнд зориулсан дээд зэрэглэлийн шилмэл бүтээгдэхүүн тул бусдаас онцгойрдог.

АПУ ХК нь таван үйлдвэртэй. Үүнд: архины үйлдвэр, спиртийн үйлдвэр, ус ундааны үйлдвэр, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, мөн шар айргийн багтдаг. Түүнчлэн бүтэн автомажсан агуулах бүхий ложистикийн төвтэй. АПУ ХК нь зах зээлд эзэлсэн өндөр байрь суурь, хэрэглэгчдийн итгэлцэл, технологийн шийдэл ба стандарчлал, баялаг өрнүүн түүх, үйлдвэрлэлийн соёлоороо ялгардаг агаад энэ нь 2017 онд дэлхийд нэртэй HEINEKEN компанитай амжилттай хамтрах эх үндэс болжээ. Компани ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоо, ISO 14001 Байгаль орчны удирдлагын тогтолцоо болон FSS 22000 Хүнсний аюулгүй байдлын тогтолцооны баталгаажуулалт, стандартын олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлсэн бөгөөд үйлдвэрлэлийн шат бүр нь нарийн хяналтан дор явагддаг тул дээд зэрэглэлийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг. Үүнийг олон улсын чанарын шалгаруулалтын наадмын амтлагч, шүүгч нараас байнга өндөр үнэлгээ авч тогтмол шилдгээр шалгардаг явдал батлах буй заа.

Нэгэн зууны баялаг түүхт хэрэглэгч, харилцагч, хамтрагч төвтэй, хүн, нийгэм, байгальдаа ээлтэй, хүний амьдралын дахин давтагдашгүй, нандин сайхан мөч бүрийг хамтдаа бүтээдэг АПУ компанитай илүү дотно танилцаарай.

Амьдралын мөч бүрийг ХАМТДАА.

Компанийн түүх

Receive the latest news

Subscribe To Our Monthly Newsletter

Get notified about new articles